Dark Light
Нийгэм | 2025-08-05

ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр /2025.08.05/  НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр бүтцийн нэгжийн орлогч дарга нартай уулзаж, нийслэлийн хэмжээнд гол, усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, хариу арга хэмжээний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. 
Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга нар дүүргийнхээ хэмжээнд эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн  талаар танилцууллаа. 
Дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр дүүргийн хэмжээнд үерийн аюул, гол усны ослын эрсдэлийг бууруулах, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлыг эрчимжүүлж, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаа, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг сайжруулж, мэдээллийг шуурхай хүртээмжтэй солилцож, үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгон дараах үүргүүдийг өгч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг хэллээ. 
Үүнд:
  • Үерийн эрсдэл бүхий газруудад хаалт далан босгох, суваг шуудуу татах элс хайрга урьдчилан бэлтгэж байршуулах, ажиллах техник хэрэгслийг томилгоожуулж, цаг уурын байгууллагаас аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй урьдчилан сэргийлэх мэдээ гарсан тохиолдолд ус ихээр тогтдог газруудад байршуулах;
  • Дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг тогтвортой байнгын ажиллагаатай байхад анхаарч, үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллах; 
  • Болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, мэргэжлийн байгууллагуудын хүн, хүч, техник хэрэгслийг тодотгох;
  • Үерийн эрсдэл бүхий газар суурьшсан айл, өрх, аж ахуйн нэгжид мэдэгдэл, албан шаардлага хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх;
  • Ой хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэх
  • Объектын болон ой хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд татан ажиллуулах бүрэлдэхүүнийг 3-4 ээлжээр томилгоожуулж, бэлэн байдлыг хангуулж хүн нэг бүрийн бэлэн байдлыг сайтар шалгах, Онцгой байдлын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг үүргүүдийг өгч, биелэлтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00