Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Германы олон улсын хамтын ажиллагааны "Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн нэгжийнхэнтэй уулзаж, угсармал орон сууцны дулаалгад зарцуулах буцалтгүй тусламжийн талаар санал солилцлоо.
Хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах байгууллагаас 2025 онд олгох 4.4 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулснаар, санхүүжилт шийдэгдэж, байрууд дулаалах дараагийн үе шат эхэллээ.
Уг төслийн хүрээнд дулаалах байруудыг металл сайдан төмөр гадаргуутай, нягт өндөртэй эрдэс хөвөнгөөр дулаална. Төслийн хүрээнд дулаалгын тендерийг зарлаад байгаа юм.