Иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нөхөрлөл зам” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар “Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн” чиглэлд 8 дугаар сарын 10-ны өдрөөс иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо.
Хөвсгөл аймгаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт 21:10 Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн Ням гарагт 21:10 цагаас хөдөлнө.
VIP автобусны онцлог:
- Суудал нь 45 градус налах түшлэгтэй
- Хөл амраагчтай
- Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
- Суудал бүрд гар утасны цэцэглэгч
- 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай юм.