Dark Light
Нийгэм | 2025-08-05

НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан анхааруулга:
8-р сарын 7, 9, 10-ны өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байх төлөвтэй байна.

2025 оны 08-р сарын 05-ны 20:00 цагаас 08-р сарын 06-ны 20:00 цаг хүртэл:

Цаг агаар:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

  • Шөнөдөө: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар

  • Өдөртөө: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо, дуу цахилгаантай орно.

Салхи:

  • Зүүн хагаст баруун хойноос,

  • Бусад нутгаар баруун өмнөөс 5–10 м/с

  • Зарим газраар түр зуур ширүүснэ

Агаарын температур:

Бүс нутаг Шөнөдөө Өдөртөө
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Тэрэлж +3...+8°C +16...+21°C
Говийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав +13...+18°C +26...+31°C
Говийн өмнөд хэсэг +18...+23°C +31...+36°C
Бусад нутгаар +9...+14°C +23...+28°C
Улаанбаатар орчмоор:
Байршил Шөнөдөө Өдөртөө Бороо
Улаанбаатар +10...+12°C +24...+26°C Орохгүй
Багануур +9...+11°C +24...+26°C Орохгүй
Тэрэлж +6...+8°C +23...+25°C Орохгүй
2025.08.07–08.11-ний өдрүүдэд:
  • 07-нд: Төвийн ихэнх, зүүн аймгуудын хойд хэсгээр

  • 08-нд: Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын сав, Дорнодын тал

  • 09-нд: Баруун, зүүн аймгуудын хойд хэсэг, төв, говийн нутгийн зарим хэсгээр

  • 10-нд: Нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Цаг агаар сэрүүснэ:

  • 09-нд баруун нутгийн хойд хэсгээр

  • 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй.

Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

  • Аянга цахилгаан, халалт, гэнэтийн бороонд бэлтгэлтэй байгаарай

  • Сэрүүсэх үед малын хорогдлоос сэргийлж, бэлчээрлэлт, усан хангамждаа анхаарна уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23