БИЛГИЙН ТООЛЛЫН 12
2025.08.06 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 05.35-20.21
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 8 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын 12, Суулга одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.