2025 оны наймдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өмнө нь хойш тавьж байсан асуудлаа шийдэх цаг. Ажлаа зөнд нь орхихгүй байхыг хичээ. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулахад гэмгүй. Сайн мэдэхгүй зүйлээр хамаагүй оролдох хэрэггүй. Та өөрийн дадсан арга барилаа гайхалтай байгааг мэдэрнэ. Шинэ авьяасаа нээж харуулахад тийм ч тохиромжтой бус.
Үхэр: Гэрээ хэлэлцээр амжилттай болно. Ажил хэргийн шинэ санал ирвэл сайн судалж үз. Эрч хүчээ бүрэн зарцуулах боломжгүй эсвэл дур сонирхолгүй ажлуудаас уйдах бололтой. Таны санхүүгийн байдал хүндрэх юм бол гэр бүлийн хэрүүл үүсэх магадлалтай. Та амлалтдаа хүрдэггүй бол өрсөлдөгчдийн үйл ажиллагаа идэвхжих бололтой.
Ихэр: Эргэн тойрны хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулах боломж олдох бололтой. Харин шинэ танил сэтгэлийг тань гонсойлгож магадгүй. Та хангалттай элэгсэг дотно, чин сэтгэлээсээ харилцах юм бол хамт ажиллагсдынхаа талархлыг хүлээнэ. Өнөөдөр хайр дурлалын адал явдал бага байна. Даруу төлөв байдал энэ өдрийн өнгийг тодорхойлно
Мэлхий: Идэвхгүй, үлбэгэр бүх зүйлд хайнга байдал ажиглагдана. Боломжоо бүү алд. Амжилт гаргах боломж дахин дахин ирэхгүй. Зарим хүмүүс итгэмтгий зангаа хянахгүй бол заль мэхэнд орж магадгүй. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх бол аливаа мэдээний эх сурвалжийг сайн шалгаж, нягтал.
Арслан: Өнөөдөр худал хуурмаг мэдээ ирнэ. Юу ч хийлгүй зүгээр суух нь эргэн тойронд зөрчил үүсгэнэ. Бусдын үгийг үл сонсон, өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсох нь буруу үйлдэл болно. Хэрүүл маргааныг бүү даамжруул. Та сэтгэл санаагаа тайван байлгаж, гэр бүлдээ аз жаргал бэлэглэх хэрэгтэй. Зарим зүйл дээр хэчнээн дургүй байсан ч тойрч гарах боломжгүй учрал байдгийг ойлго.
Охин: Өдрийн хоёрдмол хандлагаас болж зөрчил үүснэ. Энэ нөхцөлд та өөрийгөө буруушаах хандлагатай байна. Эргэлзээ төрсөн үедээ өөрийн дотоод эрхэм чанар болон жинхэнэ зан төлөвөө сонсох хэрэгтэй. Өнөөдөр гэр бүлдээ анхаарал сайн тавь. Зарим үед хайхралгүй орхисон үнэт зүйлээ эргэн сэргээ.
Жинлүүр: Өнөөдөр бага ч болов биеийн хүчний хөдөлмөр хийх нь таны сэтгэл санааг сэргээж, хүнд бодлоос салгана. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг жаягийг хааяа эвдэхийн танд зөвлөе. Хувь заяа үе үе учруулдаг эсвэл хамт ажилладаг хүний сонирхлыг таны зан төлөв их татна. Гэнэтийн учрал ч ихээхэн өрнүүн явцтай байх боловч түр зуурын байх болно. Гэхдээ амьдралыг эргүүлэх гэнэтийн уулзалт болох магадлалтай.
Хилэнц: Энэ өдөр чухал асуудал шийдвэрлэж чадахгүй бололтой. Харин шинэ ажил бүү эхлүүл. Мөнгөний төлөө санаа тавих хэрэгтэй болно. Санхүүгийн ажил хэрэг дээр хуумгай зүйл хийвэл алдагдалд орно. Энэ цаг үед үнэнч хүмүүсийг олоход төвөгтэй.
Нум: Өвчтэй хүмүүс эмчилгээ хийлгэвэл ач тусаа өгнө гэдгийг од эрхэс зөвлөж байна. Туршлагатай эмчид хандаж эмчилгээний арга барилыг сайн мөрд. Эрүүл байвал та маргаашдаа итгэх итгэлээр дүүрэн байх болно. Залуу хүмүүс нөхцөл байдлын өөрчлөлтөд түргэн дасах бололтой.
Матар: Олон нийтийн үйл ажиллагаа явуулах болон ажлын айлчлал хийхэд таатай цаг үе. Энэ өдөр таны ойр дотнынхонд ихээхэн ач холбогдолтой үйл явдал эсвэл харилцаа үүсэж магадгүй. Өнөөдөр од эрхсийн эерэг ба сөрөг хандлагууд адил тэнцүү байна. Хийх ёстой ямар ч ажлаа жинхэнэ сонирхолтой үйл явдал болгон хувиргаж сур.
Хумх: Таны нийтэч зан бусдад итгэл төрүүлнэ. Тусламж гуйсан хүмүүст бүү татгалз. Эргэн тойрныхондоо өгөөмөр сайхан сэтгэлээр гарга. Хувийн бизнестээ амжилт олно. Чухал баримт бичиг төлөвлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарах бололтой.
Загас: Таны үг үйлдэл олны анхааралд байх болно. Бодлогогүй хэлсэн үгс урд өмнө бий болгосон амжилтыг үгүй хийж магадгүй. Гадаад нөхцөл байдал таны зан ааштай зөрчилдөх боловч дотоод ертөнцтэйгөө сайн ярилцаж тайвшир. Бусдын санал бодол буруу байсан ч хэт зөрчилдөхгүй, хүлээцтэй ханд.