Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр:
- Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ.
- Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна.
- “Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.