2025 оны 08 дугаар сарын 06-ны өглөөний 07:07 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах нэгэн айлын гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн эзэмшлийн 5 ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж байсан бөгөөд гал түймрийг газар авхуулахгүйгээр шуурхай ажиллаж унтраасан байна.
Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.