2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17:20 цагт Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Хясаа” гэх газарт дөрвөн хүн “Орхон” голын эрэг дээр амарч байх үед нэг хүн усанд живсэн тухай дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гурван өдрийн дараа буюу 08 дугаар сарын 05-ны өдрийн 09:57 цагт осолдсон газраас зүүн хойд зүгт усаар 60 км-ийн зайд эрэг дагуу нэрвэгдэгч Л-ийн цогцсыг олжээ.
Талийгаачийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн хүлээлгэж өгсөн бөгөөд хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна.
Анхааруулга: Голын усанд амарч, сэлж байхдаа аюулгүй байдлаа хангах нь амь нас, эрүүл мэндээ хамгаалах чухал хүчин зүйл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.