Энэ жил нийт нутгаар хур бороо бага орж хуурайшилт ихтэй, 200 гаруй сум гантай байна.
Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд гэсэн гангийн эрсдэлийн үнэлгээ гарчээ.
Иймд аймаг, сум, багийн удирдлагууд холбогдох зохицуулалтыг хийж, малчдыг хадлан, тэжээл бэлтгэх боломжоор ханган өвс тэжээлийн нөөцөө бэлтгэж, эртнээс өвлийн бэлтгэлээ сайтар базаахыг уриалж байна.