Dark Light
Нийгэм | 2025-08-06

2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Уг “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалтын хүрээнд урьдчилсан шалгаруулалтад тэнцэж, богино жагсаалтад гурван оролцогч багтаад байсан. Тухайн гурван оролцогчоос “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд багтаан төслийн саналаа ирүүллээ.

Уралдаант шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журмын дагуу хэрэгжүүлж байна. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг оролцогчдод 2025 оны долоодугаар сарын 4-ний өдөр албан ёсоор олгосон. 

Төслийн санал хүлээн авах хугацаа дууссаны дараа холбогдох мэдээллийг оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллав.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу оролцогчдын ирүүлсэн төслийн саналыг үнэлж, онооны дарааллаар хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээнд урих бөгөөд шалгаруулалтын явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлсээр байх болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14