Dark Light
Нийгэм | 2025-08-06

6 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.06/ 15:00 цагийн байдлаар нийт 6 ойн түймэртэй байгаагаас 3 ойн гал түймрийг цурамд оруулж, 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 227 алба хаагч, 17 автомашин, 1 нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, 4 автомашин буюу нийт 299 хүн, 21 автомашин, 1 нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна. 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын суманд-2, Увс аймгийн Сагил суманд-1 нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-Уул суманд-1, Баян-Өлгий аймгийн Булган суманд-1 буюу нийт 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа юм.        
Өнгөрсөн хоногт /2025.08.05/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”,  Хүдэр сумын “Шоргоолжны өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”, Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан нийт 4 ойн түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд орууллаа.
Он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Энэ онд бүртгэгдсэн түймрийн 54.9 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 40.9 хувийг сансраас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 4.2 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.
Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14