ЦУОШГ-аас иргэд, малчид, тээвэрчдэд зориулан 08-р сарын 6-12-ны хоорондох цаг агаарын урьдчилсан мэдээг гаргалаа. Дулааны эрч саарч, нутгийн хойд хэсгээр бороотой, салхитай өдрүүд үргэлжилнэ.
2025 оны 08-р сарын 7-нд
-
Бороотой газар: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аадар орно.
-
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 м, борооны өмнө түр зуур ширүүснэ.
-
Температур:
-
Шөнөдөө: Уулархаг нутгаар +2...+7°C, говьд +18...+23°C.
-
Өдөртөө: Уулархаг нутгаар +17...+22°C, говьд +28...+33°C.
-
Нийслэл орчмын мэдээ:
-
Улаанбаатар: Бага зэргийн бороо орно. +14...+16°C → +23...+25°C.
-
Багануур: Өдөртөө дуу цахилгаантай аадар орно. +11...+13°C → +22...+24°C.
-
Тэрэлж: Шөнөдөө бага зэргийн, өдөртөө аадар бороо. +9...+11°C → +21...+23°C.
08-р сарын 8-12-ны төлөв:
-
08-11-нд: Нутгийн хойд болон говийн бүс нутгуудаар бороо үргэлжилнэ.
-
Салхи: Ихэнх нутгаар 5-10 м/с, 09-11-нд зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүснэ.
-
Температурын хандлага:
-
Уулархаг нутгаар шөнөдөө +3...+8°C, өдөртөө +17...+22°C.
-
Говийн өмнөд хэсгээр өдөртөө +31...+36°C.
-
Бусад нутгаар өдөртөө +24...+29°C.
-
Анхааруулга:
-
Бороо, аадар, түр зуурын салхи зарим бүс нутагт хөдөө гадаа хөдөлгөөнд хүндрэл учруулж болзошгүй тул болзошгүй эрсдэлээс сэргийлж, бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.