Dark Light
Нийгэм | 2025-08-06

НАМРЫН УУР ОРОХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 13

2025.08.07 / ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ХОЁР ХАР ШАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал ирнэ.

Наран ургах, шингэх: 05.37-20.19

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Гал

Аргын тооллын 8 сарын 7, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Элдэв тэнгэртэн одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох өдөр (14ц 58м) Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14