2025 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нөхцөл байдал таныг зарим асуудал дээр урьдын байр сууриа эргэн харахад хүргэнэ. Холоос таатай мэдээ хүлээн авна. Болж буй үйл явдлын учир шалтгааныг сайтар тунгаан бод. Бэрхшээлтэй асуудлыг хурцатгахаас зайлсхийж, эвээр шийд. Хайр дурлалын харилцаанд үүссэн нөхцөл байдал ээдрээтэй байж мэднэ.
Үхэр: Өрсөлдөөн тэмцэлд оролцохдоо буруу алхам хийснээр таны нэр хүнд, нөлөө унана. Гэхдээ хорон муу аргаар тэмцэх гэсний хэрэггүй. Зарим бэрхшээлийг байдаг л зүйлд мэтээр хүлээн авч гадна талдаа тайван харагд. Ивээн тэтгэгчийн тусламжтайгаар ирээдүйд нэр хүндээ бэхжүүлэх алхам хийхийг хичээ.
Ихэр: Өнөөдөр ажлын хуваариа төлөвлөхөд хүндрэлтэй байна. Чухал уулзалт, мэдээллээс хоцорч мэднэ. Хаа сайгүй хүрч амжих гэх болон хүн бүрд таалагдах гэсэн эрмэлзлэлээсээ татгалз. Хамт ажилладаг, суралцдаг хүмүүстэй харьцаа хүндэрч магадгүй. Буруу шийдвэр, бодлогогүй үйлдэл зэрэг нь том алдаанд хүргэж болзошгүй.
Мэлхий: Хайрын харилцаандаа романтик үйл явдлаар өнгө нэмж сонирхолтой болго. Зарим хүмүүст орон байрныхаа нөхцөлийг сайжруулах сайхан боломж олдоно. Байр сууц, эдлэн газраа засаж тохижуулахад тохиромжтой үе. Өөрт тулгарсан асуудалдаа хий санаа зоволгүй бүтээлчээр шийдэх боломж эрэлхийл.
Арслан: Өнөөдөр хөнгөмсөг зан ихээр илрэх магадлалтай. Энэ өдөр бий болох ямар нэг шинэ харилцаа амжилттай үргэлжлэхгүй бололтой. Тиймээс сэтгэл хөдлөлөө хяна. Хосууд хайр сэтгэлийн харилцаагаа сэвтүүлэхээс болгоомжил. Таны хуучинсаг үзэл давамгайлах тул шинэ арга барил, үзэл хандлагыг ойшоолгүй, зорилгодоо хүрэхдээ шалгагдсан арга замыг сонгох бололтой. Энэ нь зарим талаар алдаа болохыг санаж ав.
Охин: Өнөөдөр хүүхдүүдээ эрх чөлөөтэй байлга. Бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг нь тэдэнд олго. Хайр дурлалын харилцаанд хүндлэл итгэл бий болох өдөр. Цаг хугацааны аясаар амьдралын туршлага сууж байгаагаа мэдэрнэ. Мөн удаан хугацаанд мөрөөдсөн зүйл өнөөдөр биелнэ. Энэ нь амьдралын тань аз жаргалын түлхүүр байх болно.
Жинлүүр: Ажлын стрессээ сайн тайлахгүй бол эрүүл мэнд муудаж болзошгүй өдөр. Та бусадтай үл ойлголцох бөгөөд болгоомжтой байж, битгий хэрэлдэж муудалцаарай. Найз нөхдийн сайн харилцааг нэг удаагийн санхүүгийн үр өгөөжөөс дээгүүр үнэлэн, тэвчиж өнгөрүүл. Гэр бүлийн хүрээнд уур амьсгал харьцангуй намуухан эелдэг байх болно
Хилэнц: Чухал ажил хэрэг амжилтад ойрхон байгаа тул зоригтой алхам хий. Өмнөх ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарил. Мэргэжлийн ажил болон судалгааны хүрээнд сонирхолтой үйл явдал үүснэ. Өнөөдөр хэвлэл мэдээллийн дуулиант мэдээлэлд бүү авт.
Нум: Хөрөнгө оруулалт хийх бол онцгой анхаарал тавь. Хамгийн гол нь өөрийн эрх ашгийг хамгаалах заалтыг гэрээнд оруулах шаардлагатай. Өмнөх өр зээлээ хугацаанд нь төлж барагдуул. Эрүүл мэндийн байдал тогтворгүй болж магадгүй. Онош тодорхойгүй өвчин хүндэрч болзошгүй.
Матар: Харилцаа холбоонд аз авчрах өдөр. Нийгмийн хариуцлагатай ажил хийдэг хүмүүс ажил хэргийн өөрчлөлтөөс болж сэтгэл хөөрөлд автах магадлалтай. Эрүүл мэндээ анхаарч биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийж сур.
Хумх: Сэтгэл санааны тогтворгүй байдлаа та ажлын ачааллаараа дарж чадна. Өнөөдөр алхам бүртээ сайн үйл хийж үргэлж инээд хөөртэй байхыг хичээ. Ингэх нь бусдын сэтгэлийг татна. Болгоомжтой байж, хуурамч саналд бүү авт. Од эрхсийн ивээлээр биеийн эрүүл мэнд сайн байна. Харин бүтэлгүй хайрын төлөө шаналж магадгүй. Гэвч таны горьдлого тасрахгүй бололтой
Загас: Эд хөрөнгө худалдан авах болон орон байрны нөхцөлөө сайжруулахад ихээхэн мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Худалдаа наймааны ажилд одтой байна. Гэхдээ зөв хүнтэй хамтрахгүй бол төдий л өндөр үр дүнд хүрнэ гэдэгт найдах хэрэггүй. Харин энэ цаг үед сайн судалгаа болон уйгагүй тууштай байдал хоёрын хослол нь тодорхой хугацааны дараа сайн үр дүнд хүрнэ гэдгийг ойлго.