Хогны менежментийг сайжруулж иргэдийн эрүүл, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт Ухаалаг хогийн сав байршуулжээ.
Хогийн савны таг автоматаар онгойдог бөгөөд 4 тонн хогийн сав дүүрсэн тохиолдолд таг онгойхгүй хаагдана. Хог тээврийн компаниуд хогийг өргөж ачиж тээвэрлэнэ. Ингэснээр ил хог хийсэж орчныг бохирдуулахгүй юм.
