Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ТНБД Л.Мөнхзул болон холбогдох албан тушаалтнууд Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.
Уулзалтаар НДЕГ-ын дарга Б.Батжаргал Нийгмийн даатгалын шинэчилсэн багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 40 гаруй хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлын тайлан, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөт ажлуудаа тайлагналаа.
Тайланд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээр, нийгмийн даатгалын байгууллагын бүтэц, мэдээллийн ил тод байдал, гадаад болон дотоод хамтын ажиллагаа, нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэл, төсөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалт, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн мэдээлэл, статистикууд, нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжилт зэрэг мэдээллийг дэлгэрэнгүйгээр танилцууллаа.
2025 оны 6-р сарын 19-ний өдрөөс 7-р сарын 22-ны өдрийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан иргэд 471895 удаагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг авсан байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 онд нийгмийн даатгалын системийн шинэчлэлийг бүрэн нэвтрүүлж, тогтворжуулах зорилт тавин ажиллаж байна.