Dark Light
Нийгэм | 2025-08-07

БАГШ БИШ БҮТЭЦ ЦОМХОТГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан “Боловсролын салбарт 4,000 хүнийг цомхотгоно” гэх мэдээлэлтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр албан ёсны тайлбар, мэдээллийг хэвлэлийн хурлаар дамжуулан өглөө.

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хэлэхдээ, “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын байгууллагуудыг багтаасан боловсролын салбарт нийтдээ 94,000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Үүнээс 48,000 орчим нь багш. Өнөөдрийн байдлаар улс даяар 3,000 орчим багшийн орон тоо дутуу байгаа. Ийм нөхцөлд багш нарыг халах тухай яриа байх ч боломжгүй” хэмээв.

Тэрбээр цааш нь “УИХ, Засгийн газраас төрийн албаны бүтцийн шинэчлэлийн хүрээнд нийт төрийн албан хаагчдын 9 хувийг цомхотгохоор судалгаа хийж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн багшаас бусад албан тушаалтнуудад хамаарна. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр "бүхэл бүтэн 4,000 хүнийг хална" гэх ташаа ойлголт тарааж байна. Энэ бол 45,000 орчим багшаас 9 хувийг тооцон буруу тайлбарласан тоо” гэж онцоллоо.

Боловсролын яам болон түүний харьяа байгууллагуудаас чиг үүргийн давхардал, бүтцийн давхцлыг арилгах зорилгоор тодорхой хэмжээний цомхотгол хийгдэж байгаа нь үнэн. Тухайлбал, яам өмнө нь 10 газар, нэгжтэй байсан бол одоогоор 6 болгож цөөрүүлсэн байна.

"Яг одоо хууль ёсоор, батлагдсан орон тоонд ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын албан хаагч нэг ч хүн цомхотголд өртөхгүй. Харин ч тэдгээрт илүү шаардлага үүсч байна" гэж зөвлөх онцоллоо.

Хуурамч, үндэслэлгүй мэдээлэлд автахгүй байхыг Боловсролын яам иргэдэд уриалж, салбарын талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжуудаас авахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14