Цаг уурын байгууллагын мэдээлснээр 8-р сарын 10-нд баруун хойд, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
08-р сарын 7–8-ны хооронд:
Зүүн хагаст үүлэрхэг, зарим газраар аадар бороо, дуу цахилгаантай байх төлөвтэй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 м/с, зарим газраар түр зуур ширүүснэ.
Шөнөдөө уулархаг нутгаар +1…+6 хэм, говийн өмнөд хэсгээр +16…+21 хэм, өдөртөө +17…+33 хэмийн хооронд байна.
Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө +24…+26 хэм дулаан байна.
08-р сарын 9–13-ны хооронд:
09-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар
10–12-нд нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгаар аадар бороо үргэлжилнэ.
09–11-нд зарим газраар салхи ширүүсч, 15–17 м/с хүрэх төлөвтэй.
Шөнөдөө уулархаг нутгаар +1…+6 хэм, говийн өмнөд бүсэд +17…+22 хэм, өдөртөө +16…+34 хэмийн хооронд байна.
Анхааруулга:
Аадар бороо, усны түвшин нэмэгдэх, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй тул иргэд, малчид, тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.