БИЛГИЙН ТООЛЛЫН 14
2025.08.08 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 05.38-20.18
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Шороо
Аргын тооллын 8 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 14, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.