2025 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Дур сонирхол төрдөггүй ажил хэрэгтэй бүү орооцолд. Өнөөдөр танд элдэв туршилт зохихгүй. Амьдралын буруу хэв маяг таны эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ үед өвдвөл дан ганц эмийн эмчилгээгээр эмчлэгдэхгүй бололтой. Хамгийн гол нь од эрхэс таны урьдах замыг тодоор гэрэлтүүлж буй гэдэгт итгэж, сэтгэл санаа өөдрөг байлгах явдал юм.
Үхэр: Ямар ч харилцаандаа анхааралтай хандахыг танд од эрхэс зөвлөж байна. Аливаа уулзалт, яриа хэлэлцээрийг туйлын өндөр зохион байгуулалт доор явуулахыг хичээ. Өнөөдөр та сайхан мэдээ, ашигтай санал хүлээж авах магадлалтай байна. Арилжаа наймаанаас боломжийн ашиг олох байх.
Ихэр: Таны хүчин чармайлт амжилт авч ирнэ. Бусдын худал хорон үйлдэлд автахаас сэргийл. Буруу хүнд итгэж чухал нууцаа алдахаас болгоомжил. Өнөөдөр хуурамч хялбар арга заль их байна. Мэдрэмж зөн совин тийм өндөр байж чадахгүй. Асуудалд энгийн эрүүл ухаанаар ханд.
Мэлхий: Одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл дундуур байх боловч үүнтэй эвлэрэхээс өөр арга байхгүй. Учир нь таны боломж одоогоор үүнээс илүү байхгүй тул зарим зүйл дээр буулт хийх сэтгэлийн тэнхээ гарга. Зөв тооцоолсон ажил хэрэг аажимдаа ашигтай амжилттай байна. Харин сэтгэл хөдлөл ихтэй үедээ гаргасан шийдвэр заавал буруудах бололтой.
Арслан: Үзэл бодолдоо дүгнэлт хийж бардам зангаа хойш нь тавь. Ойр дотнын хүмүүстээ тавих анхаарлаа бүү сулруул. Энэ өдөр ямар нэг онцгой содон үйл явдал гарахгүй. Харин мөнгөө жижиг сажиг зүйлд зарцуулах сонирхолтой байна. Ямар нэг тодорхой нөхцөл байдалд хэрэгцээтэй зүйлд л мөнгөө зарцуул.
Охин: Үнэнч шударга зан танд нэр хүнд авч ирнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй таагүй байдалд орж болзошгүйг анхаар. Энэ үед таныг үргэлж өдөж буруутгаж байдаг хүмүүст хатуурхах хэрэггүй. Сэтгэл санаагаа өөдрөг байлга. Зарим жижиг зүйлийг хараагүй мэт байвал та сайхан сэтгэлтэй нэгэн болж хүндлэгдэнэ.
Жинлүүр: Бусдын асуудалд оролцохгүй байх нь тийм ч буруу зүйл биш байх болно. Гэхдээ амьдралын хэцүү цагт нь зарим асуудлыг нь анзааралгүй үлдчихгүйн тулд бусадтай итгэлцлэлийн харьцаа тогтоохыг чармай. Гэр бүлийнхэнтэйгээ харилцан хүндэлсэн харилцаа бий болгоход анхаар. Үр хүүхэд тань таны итгэл найдварыг даахыг хичээнэ. Энэ нь танд тун таатай сэтгэгдэл төрүүлэх болно.
Хилэнц: Танд сэтгэл дундуур явдаг ахуй байдлынхаа төлөвийг өөрчлөх боломж гарах болно. Дэмжлэг үзүүлсэн хүмүүст цагийг нь олж талархлаа илэрхийл. Энэ өдөр од эрхэс таныг ивээх тул ажил мэргэжилдээ амжилт гаргах магадлалтай. Нарийн мэргэжлийн хүмүүс тухайн салбарынхаа өндөр мэдлэгтэй хүмүүсээс суралцаж, туршлага судлахад таатай үе.
Нум: Ажил мэргэжил дээрээ хүч чармайлт гаргаснаар албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэх боломж таны өмнө нээгдэж байна. Хир их хөдөлмөрлөнө төдий чинээ сайхан амьдрах болно гэдгийг илүү сайн ойлгоно. Хичээн зүтгэсний төлбөрт амьдралаас юу авах нь тодорхой байх албагүй. Мөнгө хөрөнгө эсвэл хайр халамж ч байж болно. Амьдралын бэлгийг чин сэтгэлээсээ хүлээн ав.
Матар: Хэт өөртөө итгэлтэй байдал буруу ч бас биеэ барьсан, ичимхий зангаасаа болж олны өмнө өөрийгөө нээж, харуулж чадахгүй байх. Таны биеэ авч явах байдал хүмүүсийн анхаарлыг татна. Олон нийтэд шинэ санаануудаа танилцуул. Уран бүтээлч хүмүүс үзэгчдэд өөрийгөө харуул. Ажлын өндөр зорилго, түүндээ хүрэх эрмэлзэл нь ямар ч саадыг давахад тусална.
Хумх: Зорилгодоо анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа чиглүүлэх үе. Таны санаа бодол сайн төвлөрнө. Өөрийн үзэл бодолд тууштай байснаар албан тушаал дэвших болон удирдагчийн байр сууринд хүрэх боломж гарна. Өнөөдөр оюун санааны хөдөлмөр илүү үр дүнтэй байна. Мөн шинэ ажил ч мэдэгдэхүйц амжилт олно.
Загас: Бизнесийн ажил нь ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Өндөр идэвх санаачилгынхаа хүчээр дарга удирдлагынхаа итгэлийг олно. Харин худал хуурамч аргатай хүмүүсээс болгоомжил. Таны найз гэж бодож явдаг хүмүүсийн бодол өөр ч байж болох юм. Харилцаанд багагүй өөрчлөлт гарах бөгөөд үүний ихэнх нь таны ойр дотнын хүмүүстэй холбоотой байна.