Dark Light
Нийгэм | 2025-08-08

БНСУ-ЫН ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол Улсад хууль бусаар оршин сууж, орогнож байсан тус улсын иргэнийг олж тогтоон баривчилж, энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсаас эх оронд нь албадан гаргах ажиллагааг зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой шуурхай мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллаж баривчилсан юм.
Уг этгээд нь БНХАУ-д байрлаж, Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэн иргэд рүү утсаар холбогдон 590 гаруй сая вон залилсан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14