Dark Light
Нийгэм | 2025-08-08

ОЮУТАН ЦЭРЭГ-2025: АМЬ АВРАХ СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Онцгой байдлын Ерөнхий газраас “Оюутан цэрэг-2025” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй оюутан цэргүүдэд гамшиг, ослын үед авах арга хэмжээ болон анхны тусламж үзүүлэх талаар онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Гамшгийн эрсдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, ахлах мэргэжилтэн, ахмад Т.Үлэмж “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдвээр удирдан явуулсан бөгөөд оролцогчид бодит нөхцөл байдлыг дуурайлган үзүүлэх дасгал, дадлага хийв.

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Дүнжингарав “Хүний амьдрал тааварлашгүй. Аюул, осол ойр дотнын хэн нэгэнд, магадгүй гудамж талбай, хээр талд тохиолдсон үед бусдыг авран хамгаалах чадвартай байх нь нэн чухал. Энэ мэдлэг, чадварыг манай оюутан цэргүүд эзэмшсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

"Оюутан цэрэг-2025" сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэн үргэлжилж байна.

Эх сурвалж | ЗХЖШ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14