Dark Light
Нийгэм | 2025-08-08

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 69,702 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр “Эрүүл мэндийн салбарын ажилтан"-ы өдөр. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарынхандаа талархал илгээв. Тэрбээр: 
 
Бид 69702 – уулаа. Та нартаа “Эрүүл мэндийн салбарын ажилтан- ы өдрийн мэнд хүргэе. 2024 оны байдлаар,
  • Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв 22
  • Дүүргийн нэгдсэн эмнэлэг 4
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг 16
  • Сумын нэгдсэн эмнэлэг 6
  • Сумын эрүүл мэндийн төв 307
  • Өрхийн эрүүл мэндийн төв 227
  • Ортой хувийн эмнэлэг 268
  • Хувийн клиник 1842
  • Эм ханган нийлүүлэх байгууллага 142
  • Эмийн сан 2117 байна.
Бусад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг оролцуулаад манай салбарт нийт 4914 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Эрүүл мэндийн салбарт 69,702 хүн ажиллаж байгаагийн дотор их эмч 15,973, сувилагч 15,152, эм зүйч 4467, бага эмч 1635, эх баригч 1169, эм найруулагч 2307, бусад ажилчид 28,999 тус тус байна.
Нийт ажиллагсадын 22.6 хувийг эмч, 21.9 хувийг сувилагч, 20 орчим хувийг бусад эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүд эзэлдэг бол гуравны нэг нь эрүүл мэндийн бус мэргэжлийн ажилтнууд байна.
 
Эмч, эмнэлгийн ажилтны цалин 2022 онтой харьцуулахад 2 дахин өсжээ. 2022 онд ерөнхий мэргэжлийн сувилагчийн цалин 653,181 байсан бол 2024 оны тогтоолоор 1,347,000 болсон. Ерөнхий мэргэжлийн эмчийн цалин 2022 онд 731,369 байсан бол 2024 оны тогтоолоор 1,484,000 болсон. Үүн дээр чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон орлогоосоо эрүүл мэндийн байгууллагын удирдлагын шийдвэрээр урамшуулал олгож байна. Судалгаагаар эмч нарын гартаа авч буй цалин хөлс 1.7-2.4 сая төгрөг, сувилагч нарынх 1.4-2.1 сая төгрөг, эрүүл мэндийн бусад ажилчдын цалин 1.2-1.7 сая байна.
Мөн 2024 оноос эхлэн орон нутгийн нэмэгдлийг сумын эрүүл мэндийн төвд 40%, аймаг дахь эрүүл мэндийн төвд 20 %-иар тооцон зэрэглэл харгалзахгүй олгож байгаа бол Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолын хүрээнд Зоонозын өвчин судлалын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30%-иар тооцон олгож байна.
Салбарынхаа хүний нөөцийн стиатистикийг маш товчхон дурдахад ийм байна.
Та бүхний цаг наргүй, хичээнгүй, тууштай, нинжин сэтгэл өвөртлөн зүтгэж хөдөлмөрлөсөн үр шимээр “монгол хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, санхүүгийн дарамтгүй авах” нөхцөл жил жилээр сайжран урагшилж байгааг онцолж хэлэхийг хүсэж байна. Эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байдаг та бүхнээрээ бахархан бахдаж явдгийн учир эмч хүн, Эрүүл мэндийн сайдын хувиар гүнээ хүндэтгэж баярын тань өдөр ТАЛАРХАЛ илгээж буйг минь хүлээн авна уу.
Эрүүл монгол хүн, элэг бүтэн амьдралын төлөө эрдэм мэдлэг сэтгэл зүрхээ зориулж, хүчирхэг эрүүл мэндийн салбарыг бүтээх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, оруулж буй салбарынхаа үе үеийнхэн та бүхэндээ баярлалаа, тэмдэглэлт энэ өдрөө дурсамж дүүрэн сайхан өнгөрөөхийг хүсье" гэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14