Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0318 дугаар салбарт иж бүрэн камерын систем ашиглалтад орлоо. Уг камерын системийг Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалтаар төхөөрөмжлөх ажил бүрэн хийгдэж дууссан тул өчигдөр /2025.08.07/ нээлтээ хийж шалган нэвтрүүлэх албанд ашиглаж эхэллээ. Тодруулбал тус камержуулалтын системийг Хилийн цэргийн 0108 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн байна. Иж бүрэн камерын системийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн ачааны галт тэрэгний хяналт шалгалтын технологи шинэчлэгдэж, аюулгүй ажиллагааг хангах, хил дээр галт тэргэнд хийгдэх үзлэг шалгалтын хугацааг бууруулах, галт тэрэгний солилцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай ажээ.
Нийгэм | 2025-08-08
Сэтгэгдэл бичих