Dark Light
Нийгэм | 2025-08-08

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗАЙСАНГИЙНХАН ХАЛУУН УСАА АВНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК Зайсангийн салаа шугамыг солих, шинэчлэх ажлыг төлөвлөсөн хугацаанаас 10 гаруй хоногийн өмнө дуусгаж, хэрэглэгчдэд халуун ус өгөхөөр зорьж байна.

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг төслийн талаар ДБ, УБ хотын тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн ахлагч Д.Баяртогтох:
“Өнөөдөр Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төвийн төлөөлөгчидтэй хамт ажлын явцыг газар дээр нь шалгаж байна. Үндсэн зайсангийн гүүрний хойд хэсгийг ажиллагаанд залгаж, хэрэглэгчдэд халуун усыг нь өгчихсөн. Харин гүүрний урд хэсгийн ажил ид үргэлжилж байна.

Хүндрэл ихтэй ч гүйцэтгэгч компани газар шороо, ухалтын ажлаа бүрэн дуусгаж, суваг тавих ажилд сүүлийн 2-3 метр үлдээд байна. Шугамын угсралт, монтажийн ажил явагдаж байгаа” гэж онцоллоо.

Ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн ч наймдугаар сарын 12 гэхэд дуусгаж, хэрэглэгчдийг халуун усаар хангах зорилт тавин ажиллаж байна. Мөн энэ хугацаанд орон сууцны конторууд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14