Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-иас Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7,599 м.кв талбайд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан билээ.
Нээлттэй сонгон шалгаруулалтын санал авах сүүлийн хугацаа 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байсан тул өнөөдөр санал өгөх эрх бүхий үнэлгээний хорооны гишүүд хуралдаж нээлттэй сонгон шалгаруулалтад ирсэн материалуудыг задалж, танилцлаа.

Эх сурвалж
| НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК
|