Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд ойн хортон хөнөөлтийн намрын судалгааг 2025 оны 08 сарын 06-ны өдрөөс эхлүүлээд байна. Судалгааг ЗГХА Ойн газраас мэргэжлийн эрх олгосон мэргэжлийн байгууллага, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэр, Их тэнгэр, Залаат, Хүрхрээ, Хүрэлтогоот, Чулуут, Төр хурах, Шажин хурахын амуудаар ойн хортон хөнөөлтийн голомт бүс нутгаар хийхээр төлөвлөөд байна. Судалгааг үндэслэн цаашид авах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ойн хортон хөнөөлтийн хүр эрвээхэй бие гүйцээд нэг удаа 1250 орчим өндөг шахдаг. 1 мөчрөөс дунджаар 350 ширхэг эрвээхэй унадаг. Устгаж чадахгүй бол 1 жилийн дараа 3,5 сая болж үрждэг. Авгалдай хүүхэлдэй болж тухайн жилдээ онд ороод дараа жил цагаан эрвээхэй болдог.
Утаагүй түймэртэй адил зүйл бол ойн хөнөөлт шавж юм. Хөнөөлт шавжид идэгдээд амьдрах чадваргүй болсон мод ой хээрийн түймэр гарах эх үүсвэр болохоос гадна хортон шавж амьдрах орчин нь болдог.
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|