Dark Light
Нийгэм | 2025-08-08

8 ДАВХАР ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Эдийн засаг, санхүү төсөв хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр нар Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын ажлын явцтай /2025.08.08/ танилцлаа. 
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны 45 дугаар тэмдэглэлд тусгасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын шав тавигдсан ба 8 давхар бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Сайд Т.Аубакир тус эмнэлгийг ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллахыг, мөн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14