ГУББГ-аас Улаанбаатар хотод хамгийн их ус тогтдог 20 гаруй байршилд үе шаттайгаар борооны ус зайлуулах шугам угсарсан.
2025 онд ус ихээр тогтдог 11 байршлыг эрэмбэлэн сонгож, 400-1200 хүртэл диаметртэй төмөр бетон хоолойгоор нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам суурилуулж байна.
















