Dark Light
Нийгэм | 2025-08-08

АВТО УГААЛГАДАА СААРАЛ УС АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхий нийтээр усны хомсдол нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа энэ цаг үед авто угаалгын газрууд өдөрт олон тонн цэвэр ус ашигласаар байдаг. Тэгвэл саарал усны төхөөрөмж нь хэрэглэсэн усыг дахин цэвэршүүлэн ашиглах боломжийг олгодог байгальд ээлтэй технологи юм.
 
Энэхүү технологи нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж усны нөөцийг хамгаалдаг. Нэг авто машин угаахад дунджаар 100–200 литр ус хэрэглэдэг бол саарал усны төхөөрөмжтэй тохиолдолд энэ хэмжээ 50% хүртэл багасдаг байна. Мөн хаягдал усны бохирдлыг бууруулж тос, химийн бодис, хүнд металл агуулсан усыг цэвэрлэж, байгальд хорт нөлөөгүй болгохоос гадна гадаргын ус (гол, нуур) болон хөрс бохирдохоос сэргийлнэ.
 
Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын алба нь 2025 оны 08 дугаар сарын 1-ээс 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд албаны авто угаалгын цехэд саарал усыг дахин цэвэршүүлж ашиглах төхөөрөмжийг суурилуулан хэвийн ажиллаж эхлээд байна. Дээрх төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн дэмжлэгтэйгээр “Төгс хурц систем” ХХК-ийн инженер техникийн ажилчид хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. 
Эх сурвалж | Иргэний Нисэхийн Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14