Dark Light
Нийгэм | 2025-08-08

З.АДЪЯАСҮРЭН: ТАРВАГАНЫ БҮҮРЭГ Ч ХАЛДВАР ТАРААЖ ЧАДНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

ЗӨСҮТ-ийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор З.Адъяасүрэн:

-Тарваган тахал бол маш аюултай, хурдан хүндэрдэг өвчин. Энэ өвчин хүний эрүүл мэнд, амь насанд шууд аюултай, нас баралт ихтэй халдварын тоонд ордог. Монголд л гэхгүй, дэлхий даяар анхаарал татдаг өвчин шүү дээ. Олон улсын эрүүл мэндийн дүрэмд зааснаар бактерийн гаралтай гуравхан халдварт өвчний нэгт багтдаг юм.

Энэ өвчин зэрлэг мэрэгч туулай хэлбэртнүүдийн дунд тархдаг. Хүнээс хамааралгүйгээр байгаль дээр үргэлжилж байдаг халдварт өвчин. Тийм учраас бид тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд зэрлэг амьтадтай, ялангуяа тарвагатай ойртохгүй байх хэрэгтэй.

Манайхан голдуу хавх, урхиар агнах, нохойгоор бариулах, үхсэн тарвагыг авах үед халдвар авах магадлал өндөр байна. Тарваганы түүхий элэг, бөөр гэх мэт бүтээгдэхүүнийг идэх нь бас эрсдэлтэй. Мөн тарваганы бүүрэгт хазуулснаас болж өвчлөх тохиолдол байна. Энэ талаар бид олон удаа сануулж, сэрэмжлүүлж байгаа боловч зарим хүмүүс анхааралгүй байна.

Тарваган тахлын шинж тэмдэг илэрвэл заавал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Гэтэл олон хүн эмнэлэгт явахгүй, нуугаад байгаагаас оношлохдоо алдаа гарч, өвчин хурдан хүндэрч нас баралт өндөр болдог. Хүндэрсэн тохиолдолд хүнээс хүнд халдах эрсдэл гараад ирдэг.

Тарваган тахал гэдэг өвчин дэлхий дээр гурван удаа томоор тархаж, сая сая хүний амийг авч одсон аймшигт халдварт өвчин юм. Дэлхийн дайнтай эн зэрэгцэхүйц эрсдэлтэй, 50-100 сая хүн өвчилж нас барсан түүхтэй. Тиймээс бид энэ өвчинтэй хариуцлагатай тэмцэх ёстой.

Хүн бүр тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд зэрлэг амьтадтай бүү ойртоорой. Хэрэв халдварын эрсдэлтэй нөхцөлд орсон бол яаралтай эмнэлэгт хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14