Dark Light
Нийгэм | 2025-08-08

МОНГОЛ ӨВ СОЁЛЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон Улсын Осака хотноо “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн үргэлжилж байна.

Энэхүү үзэсгэлэнд дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломжтой бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын турш Осака хотод зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын төлөөлөгч, уран бүтээлчид “Монголын амар амгалан-Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёл, үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, ололттой талууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн улс орнуудын зочид төлөөлөгч болон жуулчдад хүргэж байгаа юм.

Энэхүү үзэсгэлэнд 158 улс, олон улсын долоон байгууллага оролцсоноороо онцлогтой. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Эмэгтэй дуучдын ахлагч, дэслэгч Ц.Туяацэцэг, гоцлол дуучин, ахлах ахлагч Б.Гончиг, “Эртний цуурай” хамтлагийн ятгачин, ахлах ахлагч Ш.Нямцэцэг, гоцлол хөгжимчин, дэд ахлагч Б.Төгөлдөр, морин хуурч, дэд ахлагч С.Мөнх-Эрдэнэ "Дээлтэй Монгол" парад, үндэсний урлагийг шингээсэн хүндэтгэлийн тоглолт толилууллаа.

Эх сурвалж | Хил хамгаалах байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14