Dark Light
Нийгэм | 2025-08-08

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ӨРГӨТГӨЛИЙГ АЛБАДАН БУУЛГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Түүхэн буюу хуучны өнгө төрх, хэв шинжийг агуулсан барилгуудын өргөтгөл болон ойр орчмыг хэвээр нь авч үлдэх асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Ч.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд ажиллалаа.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Ану-Үжин “Сүхбаатар дүүргийн тус хороо орчимд 1960 орчим онд баригдсан түүхэн барилгууд их байдаг. “Фонтан”, “Их дэлгүүр”, “Цирк” орчимд жуулчид болон иргэд ихээр зорчиж, үйлчилгээ авдаг боловч эдгээр байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлж буй талаар иргэд саналаа ирүүлсээр байна. Тийм учраас цаашид нийслэл болон дүүргийн удирдлагуудаас стандартын дагуу ажиллавал хотын төвийн дүүргүүд, ялангуяа Сүхбаатар дүүргийн хувьд ногоон байгууламжтай, явган хүн зорчиход ээлтэй хот болох боломжтой гэж үзэж байна. Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, ТҮЦ зэргийг буулгаснаар хотын өнгө үзэмжийг сэргээж, ногоон байгууламж шинээр байгуулах ажлууд эхэлж байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд түүхэн болон хуучны барилгыг хэвээр нь авч үлдэх үүднээс зөвшөөрөлгүйгээр нэмэлт өргөтгөл хийхгүй байх талаар есөн дүүргийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Анхны төлөвлөлтөөрөө явган хүн зорчиход асуудалгүй өргөн чөлөөтэй байсан хэдий ч өнөөдрийн байдлаар “40, 50 мянгат” орчим нь зарим хэсгээрээ хоёр хүн зөрөхөд ч хүндрэлтэй болсон учраас нийтийн эдэлбэр газар руу түрж, өргөтгөл барихад заавал зөвшөөрөл авах шаардлагыг тавьдаг болсон. Харин зөвшөөрөлгүй барьсан тохиолдолд өргөтгөлийг албадан буулгах, хуучин хэвд нь оруулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. Ерөнхийдөө нийслэлийн Ерөнхий архитекторын зүгээс Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, явган зорчигчдод ээлтэй байлгах үүднээс үндсэн төлөвлөгөө гаргаж, стандартын дагуу ажиллахаар зорьж байна” гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14