Dark Light
Нийгэм | 2025-08-08

Н.УЧРАЛ: ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ ҮНЭН БАЙХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар яамны удирдлагууд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагналаа. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 
"Эдийн засаг, хөгжлийн яам үнэн байх ёстой. Болж байгаа зүйл, болохгүй байгаа зүйлээ олон нийтэд ил тод нээлттэй тайлагнадаг, алдаагаа хүлээн зөвшөөрдөг, амжилтаа илүү ахиулж манлайлж ажиллах хэрэгтэй. Бидний гол зорилго бол хүнд суртлыг халж, бизнесийн эрх чөлөөг хангуулах юм" гэлээ.
  • Монгол улсын 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг "МӨРӨӨДӨЛ"-ийн бус хэмжиж хэмжигдэхүйц болгож боловсруулах 
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл МҮХАҮТ, бизнес эрхлэгчдийг оролцуулж 2026 оны төсөвт санал тусгах
  • Бизнес эрхлэгчдэд хүнд суртал болж буй Зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
  • Хууль давсан дүрэм, журмыг цэгцэлж, цаг алдалгүй арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
️Шуурхай хурал 14 хоног тутам болох бөгөөд өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, үр дүнг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14