Dark Light
Нийгэм | 2025-08-08

ХХЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГААР ХУРАНДАА Ц.ГАНСҮХИЙГ ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар хурандаа Ц.Гансүхийг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын албан тушаалд томиллоо. Хурандаа Ц.Гансүх нь 1985-2012 онд хилчин байлдагчаас хилийн салбарын орлогч, Хилийн боомтод бичиг баримтын шалгагч, орчуулагч, штабын дарга, ангийн захирагч, ХХЕГ-т хэлтсийн дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин Сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, 2016-2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн, 2019-2020 Архивын ерөнхий газрын дэд дарга, 2020-2022 онд Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Захирагчийн албан тушаал тус тус хашиж байжээ.

Эх сурвалж | Хил хамгаалах байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14