Dark Light
Нийгэм | 2025-08-08

АЯНГА ЦАХИЖ, МӨНДӨР ОРОХ МАГАДЛАЛТАЙ

Image

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулга

Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.

2025 оны 8-р сарын 8-ны 20:00 цагаас 8-р сарын 9-ний 20:00 цаг хүртэл

Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

  • Шөнөдөө: Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар

  • Өдөртөө: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 м, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

  • Шөнөдөө:

    • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7°С

    • Говийн өмнөд хэсгээр +17…+22°С

    • Их нууруудын хотгор, говийн хойд хэсгээр +12…+17°С

    • Бусад нутгаар +7…+12°С

  • Өдөртөө:

    • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +20...+25°С

    • Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсгээр +30...+35°С

    • Бусад нутгаар +24…+29°С

Томоохон хот, сум орчмын урьдчилсан мэдээ

  • Улаанбаатар: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 5–10 м/с. Шөнөдөө +10…+12°С, өдөртөө +25…+27°С.

  • Багануур: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 5–10 м/с. Шөнөдөө +7…+9°С, өдөртөө +24…+26°С.

  • Тэрэлж: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 5–10 м/с. Шөнөдөө +3…+5°С, өдөртөө +22…+24°С.

2025 оны 8-р сарын 10–14-ний урьдчилсан төлөв

  • 10-нд: Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын зүүн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай.

  • 11-нд: Баруун аймгуудын хойд хэсэг, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо, сэрүүсэл.

  • 12-нд: Нутгийн зүүн хагаст бороо орно.

  • 13-нд: Баруун аймгуудын хойд, зүүн аймгуудын өмнөд хэсгээр аадар бороо.

Салхи: Ихэнх үед секундэд 5–10 м, харин 10, 11-нд Алтайн салбар уулс болон говь, тал нутгаар түр зуур 15–17 м/с хүртэл ширүүснэ.

Температурын төлөв:

  • 10-нд баруун хэсэгт, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

  • Уулархаг нутаг, голын хөндийгөөр шөнөдөө 0...+5°С, өдөртөө +14...+19°С

  • Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18°С, өдөртөө +25...+30°С

  • Бусад нутгаар шөнөдөө +7…+12°С, өдөртөө +19...+24°С


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00