2025 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлаа урагшлуулахын тулд цагаа зөв хуваарил. Хамтран ажиллахад ирээдүйтэй шинэ хүмүүстэй танилцах таатай боломж гарна. Чөлөөт цаг гарган амарч зугаалах болон спортын ямар нэг төрлөөр хичээллэх сайн үр дүнтэй байх болно.
Үхэр: Гэр бүлийн баяр ёслолд оролцохоос бүү зайлсхий. Хүн бүхний сэтгэлийг татам тэр хүн нь та мөн байна. Бусдын анхаарлыг татах нь танд их баяр баясгаланг өгнө. Энэ өдөр аливаа харилцаанд биеэ барихгүй байхыг од эрхсийн байрлал зөвлөж байна. Харин хоосон яриа, хоёрдмол санаатай зүйлд бүү сатаар.
Ихэр: Зөвхөн өөрийн сонгосон замаар явахыг од эрхэс зөвлөж байна. Энэ өдрийн хандлага ихэнх хүмүүст өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ амьдралыг амар амгалан, найдвартай болгох боломж олгоно. Гэхдээ зарим асуудлаар гэр бүлийнхээ өмнөөс хариуцлага хүлээх байдалд орж магадгүй. Учир утгагүй хардалтад ч өртөх магадлалтай байна.
Мэлхий: Хэрвээ та сонголт хийхээр болбол ганцаараа шийдвэр бүү гарга. Танд тухайн асуудлаар мэдлэг сайтай мэргэжилтнүүдийн зөвлөгөө шаардлагатай болно. Өнөөдөр ихэнх хүмүүс нийгмийн чухал хэрэгцээг хангах олон нийтийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах бодолтой байна.
Арслан: Санхүүгийн асуудал бага багаар шийдэгдэнэ. Та зарим зүйл дээр мөнгөө өөрийн хүслээр зарцуулна. Гэхдээ бага ч болтугай мөнгө байнга хадгалах хэрэгтэй. Амьдралын зарим үйл явц танд ойлгомжгүй санагдана. Бусдын олж хараагүй өнцгийг олж харах чадварыг амьдрал танаас шаардаж байна.
Охин: Та сонгосон замаасаа эргэлзэх байдалд орно. Зарим хүмүүс амархан амжилт олж байгаа мэт танд харагдана. Та амжилт зүгээр ирдэггүй гэдгийг ойлго. Зөв бодолтой байвал өдрийн турш өөдрөг сэтгэлтэй байна. Танай гэр бүлд сайхан уур амьсгал үүснэ. Гэр бүл, найз нөхдөдөө ихээхэн анхаарал тавь.
Жинлүүр: Таны тайван амгалан зан ааш гэр бүлийн амар тайван байдлын үндэс болно. Дотнын хүмүүстээ халуун дулаан үг хэлэхээ бүү март. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэр. Эрүүл мэндээ хамгаал. Хоол хүнсний чанар болон хооллох дэглэмдээ анхаарал тавь.
Хилэнц: Ямар нэг шинэ мэдээ хүлээн авна. Ихэнх хүмүүс үүссэн нөхцөл байдалд өөртөө тохирох түшиг тулгуур олоход хүндхэн байна. Таны дотнын хүнтэйгээ харьцах харилцаа тодорхойгүй байдалд орж найдаж байсан харилцаа холбоо тасарч болзошгүй байна. Өнөөдөр та урьд нь байгаагүй бэрхшээлтэй тулгарна.
Нум: Дотнын хүмүүсийнхээ таныг гэсэн сэтгэлд бүү эргэлз. Эргэн тойрны хүмүүсийн талархлыг олж авахыг хичээ. Зусарч бялдууч хүний аргад орох магадлалтай. Эрүүл мэндээ хамгаал. Оношийг нь олоогүй, буруу эмчилгээ өвчнийг архагшуулна. Элдэв өвчний шинж тэмдэг тодорхойгүй байсан ч сэтгэл зүйн хүчээр дарах боломжтой. Амьдралын буруу зуршлаа зоригтой өөрчил.
Матар: Эрүүл мэндээ анхаар. Хоолны дэглэм мөрдөх нь чухал үе. Байгалийн бус, химийн бодис ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалз. Олон нийтийн арга хэмжээнд оролцох юм бол таны нийгэм болон мэргэжлийн салбарт эзлэх байр суурь өснө.
Хумх: Сайн шалгагдсан мэдээллийг үндэслэж ажлаа явуул. Тодорхойгүй мэдээллийг тодруулахаас бүү эмээ. Амьдралын тайван бус хэв маяг, хэт ажлын ачаалал нь амьдралын эрч хүчийг бууруулна. Удирдлагадаа чухал сэдвээр хандахад таагүй байж магадгүй. Санхүүтэй холбоотой хүндрэл гарч болзошгүй.
Загас: Өнөөдөр гэр орныхоо тав тухтай байдалд анхаарал хандуул. Сэтгэл хөдлөлөө дарахгүй бол эрүүл мэнд тавгүйтэж болзошгүй. Та ухаалаг байж зөв сонголт хийж чадвал сайхан гэр бүлтэйгээ мэдрэх болно. Үр хүүхдүүдээ ч сайн харж халамжлахыг од эрхэс зөвлөж байна. Залуу хүмүүс хайртай хүндээ ихээхэн анхаарал хандуулж, өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй бололтой.