Баянзүрх дүүргийн ойн баяр наадамд БНПУ, Япон, БНСУ, БНХАУ-ын 30 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Мэндсайхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан нар БНПУ, Япон, БНСУ, БНХАУ-ын зочид, төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам тэлсээр энэ хүрээнд дүүргийн ойн баяр наадамд 4 улсын 30 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байгаа юм.
Цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, спорт, боловсролын салбарт дээрх улсуудтай хамтын ажиллагаагаа сайжруулж, туршлага солилцох, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.