Dark Light
Нийгэм | 2025-08-09

ШИНЭ ЧИГЛЭЛ НЭМЭГДЭЖ, НЭГ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/72 дугаар тушаалаар богино эргэлтийн Ч:71а “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээлээ.
Түүнчлэн Шархадны эцсийн зогсоолоос Улиастайн хуучин эцэс хүртэлх 3.9 км хатуу хучилттай зам тавигдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бүрдсэн тул Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор Д:1 “Шархад–Улиастайн хуучин эцэс–Хангамж” чиглэлийн замналд шинээр 4 байршилд нийтийн тээврийн хэрэгслийн дундын зогсоолыг төлөвлөж, нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар боллоо.
Эдгээр чиглэлүүдийн үйлчилгээг 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14