Dark Light
Нийгэм | 2025-08-09

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 5.2 ИХ НАЯД БОЛЖ ӨСӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний хагас жилд 5.2 их наяд төгрөг болж, 5.0 (96.0%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 206.9 (4.0%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажил 2025 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 1.2 (31.6%) их наяд төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их  засварын ажил 1.5 (41.6%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 982.1 (28.5%) тэрбум төгрөгөөр, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 509.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс
477.0 (15.9 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өсөж, гадаадтай хамтарсан байгууллагынх 23.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (8.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.             
Энэ оны эхний хагас жилд барилга угсралт, их засварын ажлын 36.6 хувийг орон сууцны барилга, 33.9 хувийг орон сууцны бус барилга, 25.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 4.1 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оны мөн үеэс орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 0.4 нэгж хувиар, инженерийн барилга, байгууламжийнх 2.2 нэгж хувиар буурсан бол их засварын ажлынх 1.9 нэгж хувиар, орон сууцны бус барилгынх 0.6 нэгж хувиар тус тус өссөн байна.       
Орон сууцны бус барилгын ажил 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 445.4 (34.2%) тэрбум  төгрөгөөр өссөн байна. Төрлөөр авч үзвэл сургууль, соёлын барилгын ажил 223.0 (72.2%) тэрбум төгрөгөөр, бусад орон сууцны бус  барилгынх 149.9 (61.2%) тэрбум төгрөгөөр, худалдаа, үйлчилгээний барилгынх 78.8 (45.7%) тэрбум төгрөгөөр, эмнэлгийн барилгынх 19.9 (39.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол үйлдвэрийн барилгынх 26.2 (5.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.             
  
Улаанбаатар хотод 2025 оны эхний хагас жилд 2.9 их наяд төгрөгийн дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын дүнд 58.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 7.6 нэгж хувиар өссөн байна. 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 517.2 тэрбум төгрөг, Дархан-Уул аймагт 242.8 тэрбум төгрөг, Орхон аймагт 209.2 тэрбум төгрөгийн дотоодын барилгын байгууллагын барилга угсралт, их засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн нь аймгуудын барилга угсралтын ажлын дүнд 46.9 хувийг эзэлж байна. 
Улаанбаатар хотод “Багахангай – Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам”-ын ажил, авто замын их засварын ажлууд, орон сууцны барилгын ажлууд, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, авто замын ажлууд, Орхон, Дархан-Уул аймгуудад орон сууцны барилгын ажлууд эрчимтэй явагдсан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14