БИЛГИЙН ТООЛЛЫН 16 /2025.08.10/ НЯМ ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
- Үс засуулбал: Өвчин ирнэ
- Наран ургах, шингэх: 05.41-20.15
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Сэрэхүй
- Суудал: Огторгуй
Аргын тооллын 8 сарын 10, Адьяа гараг. Билгийн тооллын 16, Тооно одтой, цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.