2025 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр сөрөг бодолтой хүмүүсээс болгоомжил. Хүн чанар муутай хүмүүсээс зайгаа ав. Найз нөхөдтэйгөө уулзаж цаг үеийн гол сэдвээр санал бодлоо хуваалц.Зорилгодоо хүрэхэд чинь туслах хүмүүсээс заавар зөвлөгөө ав. Хичээл,сурлагадаа амжилт гарна. Харшлын өвчин хүндэрч болзошгүй. Эрүүл мэндийн байдалдаа хяналт тавьж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Үхэр: Биеэ хэт тоох болон өөрийгөө өмөөрөх үйлдэл илэрнэ. Нөхцөл байдалд зохицон уян хатан байх нь чухал. Хэдий чинээ ухаалаг байна, төдий чинээ бодлогогүй алхам хийх магадлал багасна. Өнөөдөр та ойр дотнын найзуудынхаа сайхан сэтгэл өгөөмөр занд найдаж болно. Буруу сонголт хийх аюулаас тэдний зөвлөгөө аварч мэднэ.
Ихэр: Та хэт их хүчин чармайлт гаргаж өөрийгөө ядраах магадлалтай өдөр. Яарч, шуудхан амжилтад хүрэхийг хүснэ. Чухал хэрэгтэй ажлаа нэг доор бус хэсэг хэсгээр нь алхам алхмаар биелүүл. Ноцтой алдаа, санхүүгийн алдагдалд орохгүйн тулд үүрэг амлалтдаа нухацтай хандаж, амжилтдаа толгой бүү эргэ. Хайртай хүнтэйгээ учраа ололцох асуудал гарна.
Мэлхий: Хайртай хүнд тань дэмжлэг, анхаарал хэрэгтэй байна. Гэр бүл, эцэг эхдээ анхаарал тавихад тохиромжтой өдөр. Бүх үйл явцыг битгий түргэсгэ. Тайван байвал бүх зүйл аяндаа бүтнэ. Сайхан хувь тавилан хүлээж байгаа гэдэгт итгэ. Амар тайван байдлыг мэдэрч, гэр бүлтэйгээ эсвэл сайн найз нөхөдтэйгээ энэ өдрийг өнгөрүүл.
Арслан: Хүрээлэн буй орчноо өөрчилж өөртөө шинэ эрч хүч бэлэглэ. Гэр бүлийн асуудалд ойлголцол чухал. Таны ойр дотнын хүмүүс хайр халамжаар дутагдаж байна. Дотнын хүнтэйгээ сэтгэлээ хуваалц. Өнөөдөр бусдын үнэнч, найдвартай эсэхэд эргэлзэж тээнэгэлзэх бололтой. Бүх зүйлд өөнтөгчөөр бүү хандаарай. Ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх нь танд таалагдана.
Охин: Өнөөдрийн уриа нь тэвчээр бүхнийг ялна гэсэн үг байх болно. Таны баримталдаг зарчим зөв байх магадлал өндөр өдөр. Шургуу хөдөлмөрч зан үр дүнд хүрэх түлхүүр гэдгийг бүү март. Ажил гэр гэсээр олон нийтийн үйл ажиллагаанд бага оролцож байгаа бол бага зэрэг өөрчлөлт оруулахад гэмгүй. Ямар нэг ажилд оролцож байгаа бол үр дүнг нь үзэлгүй бүү орхи.
Жинлүүр: Орчин тойрны нөлөө өнөөдөр танд ихээхэн дарамт, шахалт үзүүлнэ. Хувийн амьдрал тань санаснаар болохгүй байж мэднэ. Үр хүүхдүүдийн хүмүүжилд амралтын цагийн ихээхэн хэсэг нь зарцуулагдана. Таны хүүхдүүд тийм ч муу биш байгаа тул тэдэнд хэтэрхий өндөр шаардлага бүү тавь. Энэ цаг үед хэрэгтэй зүйлд нь мөнгө бүү хайрла.
Хилэнц: Хэтэрхий нэгэн хэвийн байдлаа засвал шаргуу хөдөлмөр, эрч хүчтэй байдлаа үнэлүүлнэ. Нийтийг хамарсан урлагийн тоглолт, уралдаан тэмцээн, арга хэмжээнд оролцох шаардлагатай болно. Гаднын таагүй халдлага ажиглагдах тул дотроо бодолтой бай. Гэхдээ тохиолдож болзошгүй үйл явдлын үр нөлөөг хэт дөвийлгөх хэрэггүй. Амжилтад хүрэх зам бэрхшээлгүй байна гэж үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нум: Од эрхэс эрүүл мэнддээ сайтар анхаарч, амьдралын зөв хэв маяг баримтлахыг зөвлөж байна. Бие болоод сэтгэл санаа эрүүл саруул хүн амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадна. Амьдралын хэв маягаа өөрчилснөөр эрүүл мэндийн байдал тань тогтворжих болно.
Матар: Биеийн дархлаанд амин дэмийн дутагдал таагүй нөлөөлж байна. Витаминлаг шим тэжээлтэй хоол хүнс сонго. Эрүүл агаарт гарч ямар нэгэн спортоор хичээллэвэл сайн. Од эрхсийн байрлал биеийн эрүүл мэндээ сайн дэмжих үйлдэл хийхийг зөвлөж байна. Хол газар явах хүмүүс машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд сайн анхаар.
Хумх: Хувийн амьдралд гэнэтийн хүндрэл, төвөгтэй байдал гарч болзошгүй. Гэхдээ удахгүй сайхан мэдээ дуулна. Таны эрч хүч сэргэх тул сэтгэл санаа тогтвортой болно. Гадагш аялах, айлчлал хийх зэрэгт сайн. Өнөөдөр настай хүмүүсийн туршлагыг судалж үзэх нь сайн үр дүн өгнө.
Загас: Романтик харилцаанд таны хүсэл эсрэг хүйстнийхээ сонирхолтой үл давхцах бололтой.Оюун ухаан болон зөн билгийн хослол аливаа асуудлуудаа шийдэхэд тусална. Дотоод мэдрэмж тань танд юуг хүлээн зөвшөөрөх, юунаас татгалзахыг хэлж өгнө. Зөв шийдвэрийн ачаар гэр бүлийн байдал тогтвортой болно.