Dark Light
Нийгэм | 2025-08-10

СОР 17 АРГА ХЭМЖЭЭ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ирэх онд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ -ыг зохион байгуулна. Энэ хүрээнд Бэлтгэл ажлыг хангах үндэсний хороо байгуулагдсан.
Энэхүү хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ахалж буй. Өчигдөр /2025.08.09/ тус Үндэсний хорооныхон СОР17 хурлын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах байршилд ажиллалаа. НИТХ-ын тогтоолоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулахаар баталсан юм.
Энэ байршилд бүтээн байгуулалт ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар ОНӨААТҮГ-ын захирал Б.Баттулга "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 920 га талбайгаас СОР17 үндсэн арга хэмжээ болох бүтээн байгуулалт хийх талбай нь 29,9 га, үүнээс барилгажих талбай нь 5.6 га байна. Нийт 930 машины авто зогсоол, 20 түр байгууламж барина. Автозам, барилгын ажлыг энэ жилдээ эхлүүлнэ. Инженерийн шугам сүлжээ, ус, мэдээлэл холбооны сувагчлалын ажил төлөвлөгөөний дагуу эхлээд явж байна" гэлээ.
Мөн зочид төлөөлөгчдийг хүлээн авах, зохион байгуулагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил хэрхэн хийгдэж байгаа талаар БОУАӨ-ийн сайдын Зөвлөх Д. Батмөнх, Бэлтгэл ажлын албаны хэлтсийн дарга Д.Ариунтуяа нар Б.Батбаатар сайдад танилцуулж, зарим асуудлаар санал солилцлоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14