Ховд аймгийн Чандмань сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойтой холбогдуулан Дөргөн нуурын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос сэргийлэх зорилгоор Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол зохион байгуулж байна.
700 гаруй иргэд, бага насны хүүхдийг нуурын усруу тогтоосон хязгаараас давахгүй байх, хийлдэг тоглоом, завь, гудас зэргийг ашиглахгүй байх, эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг сэрэмжлүүлэг, мэдээлэл явганаар, завиар чанга яригч ашиглан хүргэж байна.
Мөн нуурын эрэг дагуу сэрэмжлүүлэг мэдээ бүхий самбарыг байршуулж, аливаа ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.