Dark Light
Нийгэм | 2025-08-10

БАЯНХАЙРХАН СУМАНД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг, Хамар даваа гэдэг газарт 08-р сарын 09-ний өдөр ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 3 км урттай газар өртсөн байна.
Түймрийн голомтод Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Тэс сум дахь гал түймэр унтраах, аврах 57-р ангийн алба хаагчид, Баянхайрхан сумын ЗДТГ-ын ажилчид болон иргэдээс 5 тээврийн хэрэгсэл, 20 орчим хүн хүч нэмэгдүүлэн галыг унтраахаар ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн ойн сан бүхий газар зорчихдоо:
  • Асаасан гал, чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах,
  • Ил задгай гал түлэхгүй, татсан тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй байх,
  • Үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших,
  • Хавар, намрын улиралд өвс ихтэй газраар автомашин, мотоцикльтэй зорчихгүй байх,
  • Түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын албанд цаг алдалгүй мэдээллэх 
Утас:70468101
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14