2025 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн боломжоор тусалж, хамтарч байсан хүмүүстээ сэтгэл гаргаарай. Зарим хүмүүс таагүй зан гаргаж магадгүй. Үүнийг тайвнаар хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хөөрүү ихэмсэг зангаа ухаалаг хүчирхэг мэтээр андуурч төсөөлж мэднэ. Эрдэмтэй хүн даруу гэдгийн адил ухаалаг бодолтой бол хүлээцтэй ёстой гэдэг зарчмыг өөртөө тавь.
Үхэр: Өөрөөсөө доод албан тушаалтай хүмүүст их зан гаргах хэрэггүй. Хамт олондоо нэр хүндтэй байвал онцын их хүч заралгүйгээр бүхнийг амжилттай хийнэ. Өндөр албан тушаалтнуудад ая тал зассанаар албан тушаал ахиж болох боловч олон хүнд таны тухай эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Арилжаа наймаанд идэвхтэй оролцвол санхүүгийн байдлаа ахиулах боломж байна.
Ихэр: Өөрийн боломжийг бүү хэтрүүлэн үнэл. Таны хүслийг бардам зан өдөөж болох ч энэ нь зөвхөн нүдэнд харагдах байдал байж мэднэ. Юуны өмнө эхэлсэн ажлаа дуусгаж, хүлээсэн үүрэг даалгавраа нягт нямбай биелүүл. Энэ өдөр бодит байдалд нөлөөлөх хандлага өөрчлөгдөх тул болж буй үйл явдлын учир шалтгааныг тодорхойлох хүндрэлтэй байна.
Мэлхий: Өнөөдөр нээлттэй байж, найз нөхөдтэйгөө ойрхон бай. Гэхдээ хэн хамаагүйд өөрийн мөрөөдөл хүслийн тухай бүү ярь. Өнөөдөр сэтгэл санааны бясалгал хийхэд тохиромжтой. Та амьдралаа эргэцүүлэн бодож үзэхүйц үйл явдалтай тулгарна. Хүнд тусалбал та өөртөө сэтгэл хангалуун үлдэнэ.
Арслан: Хувийн авьяас чадвар сайн байна. Гэхдээ амжилт гаргах боломж байгаа ч өрсөлдөгч нарын явуулгаас болгоомжлохыг од эрхэс сануулж байна. Эрч хүчтэй шургуу ажиллахад бэлэн байх ч эрүүл ухаантай, нарийн тооцоотой байх нь илүү чухал. Хэрвээ та өөрөөсөө боломжгүй зүйл л шаардахгүй бол ая тухтай байдлыг мэдрэх болно. Залуу хүмүүс шинэ ажлаа эхлэх цаг болсон байна.
Охин: Ажлаа зөв төлөвлө. Мөн зорилгодоо хүрэхийн тулд оновчтой стратегийг боловсруул. Өнөөдөр элдэв эрсдэлтэй, түрэмгий үйл ажиллагаанаас зайлсхий. Ачааллаа зөв хуваарилахыг хичээ. Хэтэрхий яарсан шийдвэр бүү гарга. Гэр бүлдээ шаардлагатай байгаа цаг завыг гарга.
Жинлүүр: Найз нөхөд болон хамтрагч нар асуудал гарвал туслах тул шинэ гаргалгаа хайх хэрэггүй. Нэг өөрчлөлт хийвэл цаашид тогтворгүй хандлага нэмэгдэх байдал гарна. Энэ өдөр биеийн хүчний ажил хийх бол эрүүл мэндээ анхаар. Санаачилга муу байна. Бэрхшээлийн өмнө шантарч, хүнд ажлаас зугтаах байдал илэрнэ.
Хилэнц: Урлаг соёлын хүмүүс уран бүтээлийн үйл ажиллагаанаас таашаал авна. Бизнес эрхлэгч нар түншүүдтэйгээ тохиролцож чадвал багагүй амжилтад хүрч чадна. Гэхдээ багахан амжилтдаа бүү бардамна. Мөн мэдээлэл харилцаа болон боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай нөхцөл байдал үүснэ.
Нум: Өнөөдөр та бүх хүнд шударга хандахыг хичээ. Бусадтай илэн далангүй ярилцвал та өөрийнхөө алдаа дутагдлыг ч олж харна. Өнөөдөр олон нийтийг хамарсан ажилд оролцвол юу хийж чадахаа харуулах болно. Хэрэв та нийгмийн зөрчилдөөнтэй асуудал, шударга бус харилцааг зохицуулах ажилд оролцох юм бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна.
Матар: Ажлын ачааллаасаа болж ядрах болон тулгарсан асуудалд сэтгэлээр унах зэргээс болж хууч өвчин сэдрэх магадлалтай. Сэтгэл санаагаа байнга өргөх зүйл бодож олоорой. Зарим жижиг асуудлыг тоохгүй хойш нь тавь. Амьжиргаагаа сайжруулах зорилгоор дарга удирдлагадаа хандахад тохиромжтой цаг.
Хумх: Эд хөрөнгөтэй холбоотой таагүй явдал гарч болзошгүй. Хамт ажиллагчтайгаа илэн далангүй харилцан ярилцах нь энэ таагүй хандлагыг зөөлрүүлнэ. Орчин тойрны хурдан өөрчлөлттэй зохицон амьдрах шаардлагатай болно. Аливаа сэтгэл хөдлөл дандаа буруудахгүй ч өнөөдөр тийм ч хэрэгтэй биш байх бололтой.
Загас: Өнөөдөр хэлэх үгээ сайн цэгнэ. Ажил төрөлд тохиолдох гэнэтийн саад тотгор, өрсөлдөгчдийн далд явуулга нөхцөл байдлыг тодорхойгүй болгоно. Мөн гадаад нөхцөл байдлын өөрчлөлт нь энгийн иргэний санхүүгийн байдлыг муутгаж магадгүй. Ажлын хэмнэлээ та өөртөө тохируулан сонго. Гадаад харилцааны ахиц дэвшлээр ажил хэрэг сайн явагдана.