Dark Light
Нийгэм | 2025-08-11

ГАРААШ ШАТАЖ, АВТОМАШИНУУД СҮЙДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнгөрөгч шөнө Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хүчтэй галын дуудлага иржээ. 08-р сарын 11-ний өдрийн 02:31 цагт дуудлага хүлээн авсан Онцгой байдлын газрын 34 дүгээр ангийн алба хаагчид яаравчлан очиход, иргэн Н-ийн 7х10 метрийн хэмжээтэй байшинд залгаатай 5х7 метрийн гарааш бүрэн шатаж байв.

Галын улмаас гарааш дотор байсан “Suzuki SX43” загварын суудлын автомашин бүрэн шатсан бол гадна талд байрлуулсан “Nissan Murano” автомашин их хэмжээгээр хайлж, эвдэрсэн байна.

Онцгой байдлын алба хаагчид богино хугацаанд галыг бүрэн унтраасан ч хоёр автомашин ихээхэн хэмжээний хохирол амсжээ. Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоож байна.

 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14