2025 оны 08 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
11-12-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Хур тунадас 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12,14-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 12-нд сэрүүсэж шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.