Dark Light
Нийгэм | 2025-08-11

1 УРАЛДААНЧ ХҮҮХЭД ХҮНДЭВТЭР БЭРТЭЛ АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Их хурд-10” хурдан морины уралдаан Хүй 7 худагт 2025 оны 08 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 68 албан хаагч хяналт тавьж ажиллав. 
Хурдан морь уралдаанч хүүхдэд тавигдах шаардлагыг хангаагүй болон морьдын хэмжилтэд шаардлага хангаагүй шалтгааны улмаас морьдыг дараах байдлаар гараанд гаргав. 
  • Азарга нас 202 морь бүртгэгдсэнээс 103 морь уралдаж, 1 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй. 
  • Соёолон нас 237 морь бүртгэгдсэнээс 123 морь уралдаж, 2 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй. 
  • Хязаалан нас 268 морь бүртгэгдсэнээс 115 морь гараанд гарч, 3 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
  • Их нас 175 морь бүртгэлээс гарч, 154 морь уралдсан. 3 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй. 
  • Даага нас 263 даага бүртгэгдэж, 93 даага гараанд гарсан. Мориноос унасан хүүхэд байхгүй.
  • Эрлийз бага нас 222 морь бүртгэгдсэнээс 108 морь уралдаж, 4 хүүхэд мориноосоо унасан. 1 хүүхэд хүндэвтэр гэмтэл авч, анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн шатанд шилжүүлсэн. 
  • Шүдлэн нас 282 морь бүртгэгдэж, 83 морь уралдаанд гарсан. 1 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл гараагүй. 
  • Эрлийз дунд нас 238 морь бүртгэгдсэнээс 122 морь гарсан, шүдээр 2 хасагдсан. Мориноос унасан хүүхэд байхгүй. 
Эх сурвалж | Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14